Work & Travel хөтөлбөр

Г. Дөлгөөн ШУТИС
Номхон далай дээгүүр 10 гаруй цаг нисч, Mонгол улсаас 8530 миллийн зайд орших олон үндэстний орон гэгдэх Америк оронд ганц МОНГОЛ охин дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутан залуустай зуны 3 сарыг ажиллаж, амьдарч өнгөрөөх нь магадгүй таны хувьд нүд ирмэхийн зуур биелэх зүйл байж болох атал өөр нэгний хувьд хүсээд ч биелэхгүй мөрөөдөл байж болох...
Харин миний хувьд энэ цаг хугацаа, энэ нандин дурсамжууд, энэ мартагдашгүй туршлага нь ачит эцэг эх, ах дүүс, анд нөхдийн маань болон MONGOLIAN EXCHANGE компаний тусламж дэмжлэггүйгээр бүтэхгүй зүйл байлаа. Энэ цаг хугацаа, энэ аялал миний хувьд МОНГОЛ хүний нэр хүндийг өндөрт өргөж явах хариуцлагатай АЯЛАЛ байлаа.
Миний очсон газар болох Rocky Mountain National Park нь Америкийн Колорадо мужид орших өндөр оргилуудаараа алдаршсан үндэсний амралтын газар байсан ба манай Монголын хангай нутагтай төстэй санагдсан. Миний ажилласан компанид төдийгүй тус ESTES PARK-д энэхүү хөтөлбөрөөр айлчлан очсон АНХНЫ МОНГОЛ ХҮН нь би байсан ч байж магадгүй. Хүн бүр л хаанаас ирсэн бэ? Хятад уу? Хятадаар ярьдаг уу? гээд л шалгаана. Тэр бүрт нь Монголоос ирсэн, бид өөрсдийн гэсэн ХЭЛТЭЙ ТУСГААР ТОГТНОСОН УЛС гээд л омогшингуй хариулна. Ер нь бид эх орноосоо гараад л нэрээрээ бус улсаараа овоглодог юм байна лээ.
Хамт амьдардаг найзуудын маань ихэнх нь Монгол улс гэж байдгийг ч мэдэхгүй байсан нь намайг жаахан гонсойлгож байсан ч Туркээс ирсэн TEKIN гэх залуу Чингис хааныг маань учиргүй шүтдэгийн дээр Монголын талаар маш их зүйл мэддэг байсан нь намайг хязгааргүй жаргалтай болгодог байлаа. Энэ бүхнээс би нэг л зүйлийг ойлгож авлаа. Өнөөдөр та, би, бид бүхэнд өөрийн орныхоо хилийн дээсийг даваад л нэрээрээ бус улсаараа дуудуулдаг учраас өөрт байгаа нөөц боломжоо бага гэж чамлалгүй ашиглан ямар чадвартайгаа, ямар их хариуцлагатай, хэр итгэл даах хүмүүс вэ? гэдгээ орчин тойрны хүмүүстээ харуулах л хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл надаар, чамаар, танаар Монголыг минь төсөөлж ойлгох учраас гэдгийг ойлгосон маань энэ аяллын минь хамгийн үнэ цэнэтэй зүйл байсан болов уу.
Өнөөдөр та 10 хүнд өөрийгөө зөв таниулж чадсанаараа өнөөх 10 хүн тус бүр дахиад 10 хүнд ТАНЫ ТАЛААР, МОНГОЛЫН ТАЛААР зөв ойлголтыг өгнө гэж итгэдэг. Тиймээс л би энэхүү аяллын явцдаа Монгол гэж огт мэдэхгүй, сонсож ч байгаагүй хүмүүст Монголын талаар эерэг сэтгэгдэл үлдээхийн тулд хичээнгүйлэн ажиллаж, суралцаж, харилцаж, ойлголцож байсан. Энэ хичээл зүтгэлийнхээ үр шимийг өөрөө хүртэн 7 хоногт хүссэнээрээ нэмэгдэл цаг авч, цагийн хөлсний хэмжээгээ ч нэмүүлж, цаг тутам давхар бонус авдаг байсан төдийгүй тасаг хариуцсан анхны АЗИ (МОНГОЛ) менежер хүртэл хийж өөртөө асар их туршлага хуримтлуулсан.
2016 оны зуны 3 сар миний амьдралд сайхан дурсамжийг үлдээсэн, эх нутагтаа байхдаа бодолд ч орж ирдэггүй байсан ЭХ ОРНЫ төлөөх хариуцлагыг үүрүүлсэн, энэ дэлхийн бусад хүмүүс тэр бүр мэдэхгүй байгаа энэ Монгол орноо хэрхэн таниулах талаар бодол хуруулсан, ЭХ ОРНОО хэрхэн хөгжүүлэх талаар ухаан заруулсан 90 хоног байлаа.
Ажлын сүүлийн хоногуудад ажил олгогч нар, анд найзуудаасаа магтаалын үг дүүрэн ил захидал, гарын бэлгийг авч тэр ч байтугай захирал маань Монголчуудад их элэгтэй болсонд хэмжээлшгүй ихээр баярлаж байлаа. Бид залуу хүмүүс, бид монголын ирээдүй. Бид олон нийтийн сүлжээгээр би Монгол гэж дэлдэн бусдыг шүүмжлэн өөлөхөөс илүүтэйгээр ямар нэг зүйлд цаг зав, сэтгэл зүрх, хүсэл зорилгоороо зүтгэн өөрт буй өчүүхэн ч хамаагүй нөөц бололцоогоороо улсынхаа нэрийг өргөж явах нь зүйтэй болов уу

АШУҮИС-ийн 5-р курсын оюутан Б.Мянганэрдэнэ.

Би өнгөрсөн зун Mongolian exchange-н Work and Travel хөтөлбөрт хамрагдаж АНУ-ын New jersey хотод J1 visa-р 3 сарын турш аялаж, ажиллаж, амьдарсан.  АНУ-д аялах, ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлж өгсөн Мongolian exchange компаний хамт олонд туйлийн их баярлаж талархсанаа чин сэтгэлээсээ илэрхийлье! Энэ компани 2005 оноос хойш олон зуун оюутанд АНУ-н ёс заншил, соёл, аж амьдралтай танилцах, тэнд ажил хөдөлмөр эрхлэх, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгож, одоог хүртэл оюутнуудын итгэл найдварыг алдалгүй тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа нь үнэхээр бахархууштай.

Хүний амьдралын хамгийн дурсамжтай мөчүүд оюутан цаг үед тохиолддог. Энэ хугацаанд заавал амжуулах зүйлийн нэг бол Work and Travel хөтөлбөрт хамрагдах гэж би бодож байна.  Та өөртөө зорилго тавиад өөрийгөө дайчлаад зүтгэж чадвал үнэ төлбөргүйгээр 3 сарын турш дэлхийн өндөр өртөгтэй орнуудын нэг болох АНУ-д ажиллаж, аялаж англи хэлний мэдлэгээ сайжруулахаас гадна дэлхийн олон орны оюутнуудтай танилцаж нөхөрлөн олон сайхан зүйлсийг үзэж мэдрэх боломж оюутан бид бүхний өмнө нээлттэй байна.
Миний хувьд энэ хөтөлбөрт хамрагдаж Америкын элчингийн ярилцлаганд тэнцэхийн тулд өглөө эрт босож өдөр хичээлдээ явахын хажуугаар орой англи хэлний дугуйланд 10 цаг хүртэл суралцаж 3 сар гаран хугацааг өнгөрөөсөн. Энэ хугацаанд цагийг маш үр бүтээлтэй ашиглаж олон ажлыг нэг өдөр амжуулахын тулд маш их хөдөлмөрлөсөн. Элчинд орох хугацаа ойртох тусам хичээлийн шалгалт шүүлэг хамт давхсан ч шантрахгүй тэр бүхнийг даван туулсан. Ингээд элчиндээ орж тэнцээд гарч ирэхэд үгээр зүйрлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж билээ. Боломжгүй зүйл гэж байхгүй хэр их хүч хөдөлмөр зарцуулна төдий чинээ боломж нээгддэг. Гэвч АНУ-д очоод ямар хүмүүстэй ажиллах бол ямар зүйлс хүлээж байгаа бол гэсэн айдас миний өмнө тулгарсан. Удалгүй АНУ очоод ажлын эхний өдөр хамт ажиллах хүмүүстэйгээ танилцаж өдөржингөө ажилласан.  Харин ажил маань миний төсөөлж байснаас хялбар байсан учир өмнөх айдас маань хоромхон зуур мартагдаж гэртээ байгаа юм шиг л мэдрэмж төрж билээ. Америкт олон үндэстэн амьдардаг гэдгийг мэдэж байсан ч тэд нэг гэр бүл шиг ажиллаж амьдардаг гэдгийг төсөөлж байгаагүй билээ. Манай ажил дээр Египет, Турк, Мексик,  Испани, Америк, Польш, Солонгос, Энэтхэг, Жордан гэх мэт олон улсын хүмүүс хамт ажилладаг байсан. Нэг дор олон угсаатантай ажиллах нь үнэхээр сонирхолтой санагдаж билээ. Тэр өөр өөр хүмүүсийн зан ааш, хүмүүстэй харилцах хандлага, дадал, авъяас чадвар бүх зүйл хүн бүрт харилцан адилгүй байгаа нь  ажиглагдаж байсан. Намайг гайхшруулж чадсан нэг зүйл нь тэд  бүгд надтай эелдэг зөв боловсон харьцаж миний хийж чадахгүй зүйлийг маань англи хэл дээр хялбархан тайлбарлан зааж сургаж, ядарсан үед минь цай, кофегоор дайлж,өөрсдийн улс үндэстний онцлогийн тухай найрсаг яриа өрнүүлж, чадах чинээгээрээ тусалж дэмждэг байсан нь надад маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Тусархаг хөдөлмөрч хүмүүстэй хамт ажиллсандаа одоо хүртэл баяртай байна. Энэ хугацаанд Alex, Gavit, Moe, Preety, Jody, Ebru, Anetta, Megan, Mellissa, Keri, Tracie, Matt, Penny, Umar, Omar, Orlando, Fernando гээд  олон найз нөхөдтэй болсон.  Улс орны хөгжил хүний харилцаа, бие биенээ хүндэлж харьцах, бусаддаа туслах зэрэг энгийн өдөр тутмын жижиг зүйлсээс эхэлдэг гэдгийг мэдэж авсан. Түүнчлэн Америк хүн хэзээ ч “надад тийм юм хэрэгтэй” гэж хэлдэггүй “бидэнд тийм юм хэрэгтэй” гэж олон тоон дээр хэлдэг нь хэзээд бусдынхаа төлөө амьдардагийг илт харуулж байсанд үнэхээр сэтгэлд дулаан. Танихгүй хүмүүс  хажуугаар өнгөрөхдөө инээмсэглэн мэндлэх нь  хүртэл сэтгэл сэргэм сайхан.
Мөн тэдгээр хүмүүсийн хоол хүнс, өмсөж хэрэглэж байгаа хувцас хунар нь хүртэл гайхшируулмаар. Дэлхийн өнцөг бүрээс ирсэн шилдэг сортын хүнсний бүтээгдэхүүн, чанартай бараа таваар хэрэглэдгийг нь хараад Монгол улсаа ийм сайхан хөгжилтэй улс болоосой гэж бодон цагаан атаархал төрж билээ. Хоол хүнс нь хүртэл амттай, бие махбодид хэрэгтэй шимт тэжээлээр баялаг маш олон төрлийн шинэ, шинэ бүтээгдэхүүн мөн санаанд оромгүй хямдралууд нь анхаарал татахгүй байхын аргагүй.
Эдгээрээс дүгнээд үе, үеийн оюутан залуучуудыг энэ хөтөлбөрт хамрагдаж миний мэдэрсэн зүйлсийг өөрийн биеэр мэдрээсэй гэж хүсэж байна. Мянга сонссохоор, нэг үз гэж монголын сайхан зүйр үг байдаг шүү дээ.


Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн ангийн V | Г.Болорцэцэг.

Оюутан байх хугацаандаа заавал хийх зүйлсийн нэг бол Work and trawel USA programm- оролцох гэж би хэлмээр байна.Учир нь хэрвээ та хүсээд, хичээгээд, зүтгэж чадвал бараг үнэ төлбөргүйгээр зуны 3 сараа Америкт өнгөрөөж, Англи хэлний мэдлэгээ сайжруулан, олон сайхан газар үзэж, дэлхийн хөгжил хаана явж байна, бас гадаад оюутнуудын хажууд бидний мэдлэг мэдээлэл хэр байна гэх зэрэг олон зүйлсийг харж, үзэж мэдэх бүрэн боломж бид бүхний өмнө нээлттэй байна. Энэ жил амжихгүйнээ, мөнгө төгрөг бүтэхгүй юм байна гэх зэргээр өөртөө шалтаг шалтгаан бий болгон бүү хойшлуулаарай гэж хэлмээр байна. Учир нь энэ боломж зөвхөн оюутны 4 жилд л олдох алтан боломж юм. Дараа дараагийн удаа гадаад явахад маш ихмэдлэг,мэдээлэл,туршлага болно шүү.
Хамгийн гайхалтай нь өөрийн эх орноо хайрлах, үнэ цэнийг нь мэдрэх, эх орноо улам ихээр хөгжүүлж энэ улсуудын хэмжээнд авчрах юмсан, Стресгүй сайхан амьдрах юмсан гэх бодол өөрийн эрхгүй төрж байсан. Хэдийгээр гуравхан сар боловч маш их зүйл сурч мэдэж, олон найзтай болсон. Амьдралдаа хийж байгаагүй ажлаа хийсэн. Өглөөний 8 цагаас оройны 12 цаг хүртэл ажиллаж үзсэн, бүтэн 6 цаг тасралтгүй аяга таваг угааж үзлээ, хүнээр уурлуулж үзлээ, магтуулж үзлээ, ядраад уйлж үзлээ, цалингаа аваад баярлаж үзлээ, хөлсөө урсган ядран байж олсон мөнгөөрөө өөртөө хэрэгтэй зүйлсээ худалдан авч, найзуудтайгаа аялалд явж үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан шүү.Дахиад явах боломж байсан бол явмаар л байна. Ямарч байсан хамт ажиллаж байсан зүмүүс болон найзуудда монгол хүн гээд сонсход нь сайхан сэтгэгдэл төрөхөөр л сэтгэгдэл үлдээсэн гэж хэлж чаднаа ххэ. Бас хөөрхөн хуурай дүүтэй болсон. 


 

 

МУИС-ийн Улс төр судлал Б.Будгариг

Хүний сурсан, мэдсэн жоохон юм ч гэсэн хэрэгтэй болдог үе байдаг. Ажилдаа дасаж, аль болох олон зүйлийг сурахын тулд доторхи ажилчидтайгаа хурдан ойлголцох, өөрийгөө зөвөөр ойлгуулах нь чухал гэж боддог. Ажилдаа орсон өдрөөс хойш Хятад, Болгарь, Украйн, Орос, Македон, Америк, Серби, Тайланд гээд цөөнгүй олон үндэстэнтэй ажиллаж байна. Өөр соёл, өөр ертөнц, өөр үзэл суртал тэдэнд бий. Ажилдаа харилцаа сайтай, тав тухтай ажиллахын тулд 2 дахь өдрөөсөө хойш тууштай ажиласны үр дүнг одоо үзэж байна. Анх Македон ахлагчийн хэлсэн болгоныг хийж, гүйцэтгэж үг сонсдог гэдгээ харуулснаас гадна хоорондоо ярилцах үеүүдэд Монголчууд дэлхийн хүчирхэг гүрэн байсан тэрэн шиг Македончууд ч бас хүчирхэг улс байсан та бүхэнд Александр Македонский гэж агуу хаан байгаа нтр гээд сэтгэлийн утсыг нь омогшилтой нь суг татсаан. Манай хүн баярласандаа надад хариу болгож Монгол ч гэсэн агуу үндэстэн би Чингис хааны тухай мэднэ бра бра гээд миний зараач ахлагч бус цагтаа дийлэхэд нөлөөтэй явсан Александр, Чингис 2 шиг найзууд болоод явчваа хэхэ. За дараа нь 2 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай Украйн найзуудтайгаа харилцаагаа сайжруулах арга бодлоо. Тэгсэн манай Украйнууд чинь ерөөсөө Орос хэлээр яридаг юм байна ш дээ. Арван жилд сурсан хэдэн үгээ нийлүүлээд Оросоор сайн байна уу? Чамайг хэн гэдэг вэ ? Хэдэн настай вэ гээд төрөлхи хэлээр нь яриад эхэлсээн нөгөө жижигхэн Монгол чинь, тэгсэн хэлээ сонссон Украйнууд манитай элэгсэг дотно хандаад эхэлвээ. Заримдаа ажил дээрэ очихдоо мэддэг хэдэн орос үгээрээ баярлалаа, сайн уу? Амьдрал хэр байна даа гэх мэтээр ярихад их нааштай хүлээж авч баярладаг. За дараа нь 3 Тайландтай найз боллоо. Энэ 3-тай харилцаа сайтай болий гээд ч биднийг нийлүүлэх юм олдсонгүй. Гэтэл би чинь 2013- онд Тайландын Банкогд очиж байсан. Тэрийгээ санаад тэрэн дээрээ дөрөөлж Тайландын тухай, эх орных нь тухай ярих сонинтой, холбоотой болов. Гэх мэтээр бага саг мэддэг, чаддаг, ойлгодог, үзсэн зүйл ерөөсөө хүний амьдралд илүүддэггүй гэдгийг харж байна. Энд хөдөлсөн хүн, хөдөлмөрлөсөн хүн л мөнгө, цалин авч байна. Хоосон зогсоод, үйлчлүүлэгчгүй түр болох зуур тэднийг хүлээх биш дотроо юу хийж болохоор нь тэр бүхнийг хийдэг. Заавал юм л, ямар нэгэн зүйл хийж л байх ёстой. Хэрвээ хийх юм байхгүй бол шууд гэрлүүгээ явах боломжийг чинь өгдөг. Ийм учраас дотоод харилцаа, уур амьсгал шинэ ажилчин над мэтэт маш чухал. Хүний газар үг сонс ч арга эвийг нь тааруулж явах нь хэрэгтэй байх аа. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг бидний өвгөдийн сургааль бол гадаадад амьдардаг Монголчуудын амьдралын зарчим, багана болдог байх.


МУИС-ийн оюутан Б.Сүрэнхорол

This summer was Surenkhorol’s first visit to the United States. She had decided the year before that she wanted to have a life changing experience before completing university. “Where better to go than the United States?,” she thought.
A native of Ulaanbaatar, the capital of Mongolia, Surenkhorol found employment in a major U.S. city, Washington, D.C. It seemed like an exciting place filled with opportunities to meet new friends, as as well as a chance to see where American legislation gets passed before it becomes the law of the land.
Little did she know that on the fateful morning of June 19th - Father’s Day – as she clocked into work at a local restaurant, she was going to have one of the most unexpected experiences of her life.
It all started when, while making milkshakes in the back of the restaurant, Surenkhorol heard loud screams and lots of clapping. She had no idea what was happening and imagined that it must simply be someone’s birthday.
Emerging with a strawberry milkshake for a customer, she finally realized the cause of the commotion. Surenkhorol immediately looked down to make sure that she was still holding the milkshake and that her feet were firmly planted on the ground, because right in front of her stood the tall frame of the President of the United States, Barack Obama!
He was busy placing his own order to her boss with a broad smile on his face.
Outside, the restaurant was completely barricaded off and there were secret service personnel standing guard both inside and outside the building. Feeling as if she were still in a dream, Surenkhorol found herself ringing up Sasha Obama’s order.
After the president and his family finished their ice cream, President Obama came over to talk to the restaurant staff. “Where are you guys from?,” he asked in a good-natured way. Then he addressed Surenkhorol: “You are the only female employee here today,” he said. “Yes,” she answered, finally finding her voice. “ On this shift.”
“Where are you from?,” he asked, interested as he heard her accent.
“I’m from Mongolia. I’m a student and it’s my first time in the U.S.,” she replied excitedly. Interested, he asked Surenkhorol, “On what program did you come to United States?” She replied, her voice finally falling into its normal cadence, “ I’m a participant on the InterExchange Work & Travel USA program.”
“Wow! So you are from Mongolia, your president was here last week, you know. And you are so young! It’s great to have this type of experience so early in your life,” President Obama said as he shook her hand.
Then all her coworkers posed for a picture with the president.
Not too shabby for Surenkhorol’s second day on the job, huh?
Surenkhorol went on to have a great summer in the U.S and has already started making plans for her second summer on the program. Of course, nothing can come close to her surprising experience meeting the President, but she also credited the InterExchange Work & Travel USA program with helping her to become more independent and responsible as she successfully completed her first professional experience


МУИС-ШУС Б.Баторгил

Work and Travel Project give me a chance discover America from East coast to West coast of America. I was traveled through the America continent by bus. Traveling in America is worthy even you work in America. If you work in America, you will earn money and you can spend your own money when you traveling around America

 

Дараагийн хуудас >Зөвлөмж



Бусад

APPLY NOW

Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийцгээе

24-цагийн тусламж, дэмжлэг Хөтөлбөрт хамрагдаж буй оюутан бүрт АНУ-д ирсэн өдрөөс хойш 24 цагийн турш лавлагаа, тусламж үйлчилгээ, зөвөлгөө өгдөг . Дэлгэрэнгүй....

Зураг үзэх

Flickr Photo ##1 Flickr Photo ##2 Flickr Photo ##3