Хүсэн хүлээсэн зуны амралт эхэлж, удаан хүлээсэн мөч иржээ. Энэ аялал магадгүй чиний амьдралдаа хийсэн хамгийн хол бас анхны аялал байх. Хэдий шинэ газар, шинэ хүмүүс, шинэ орчин бүх зүйл таны хувьд цоо шинэ байх боловч зарим нэг энгийн сэтгэл санааны өөрчлөлт, шинэ орчноосоо бишүүрхэх шинж илэрдэг. Америкийн Нэгдсэн Улс бол дэлхийн олон үндэстэн ястанг нэгтгэж байгаа нэг том тогоо юм. Хөтөлбөрийн нэгээхэн чухал хэсэг бол “та олон төрлийн хүмүүстэй нэг дор ажиллаж амьдарч тэдний соёл, зан заншил болон Америк соёлыг олж мэдэх” Энэ нь нэг талаасаа таньд дотно биш, дасаагүй учраас эвгүй байж болохч нөгөө талаасаа гайхалтай мэдрэмж байх болно. Ихэнхдээ даасан орчноосоо өөр газарт очих үед Соёлын шок явагдаж эхэлдэг.
Мэдээж хэрэг та олон төрлийн хүмүүстэй байхдаа маш олон өөр сонин содон өөрийн эх орондоо байхдаа хараагүй, үзээгүй зүйлсийг мэдэх болно. Энэ нь ердөө нэг энгийн хэсэг нь бөгөөд үүнээс их зүйлс соёлын шокыг дүрсэлж чадна.
Соёлын шок нь гэнэт л тохиолддог, энэ нь таныг шинэ орчинтой дасан зохицох хүртэл үргэлжилдэг. Хэрвээ та өөрийгөө гадаад орчиноос тусгаарлах эсвэл сэтгэл гонсгор мэдрэмж илүү ихээр мэдрэгдэж байвал, яагаад юуны учраас эсвэл ийм байдал үүсэв эсвэл таны гэр орноос юу нь ялгаатай байна гэдгийг олж мэдэж ойлгох хэрэгтэй. Та үүнийг хэсэг зуур л мэдэрч байгаа мөн та энэ байдлынхаа гол дүрд нь өөрөө тоглож байгаа учир та өөрөө л үүнийг хэр удаан үргэлжилхийг зохицуулж чадна. Хэрвээ та соёлын шокыг даван гарч чадсан бол одоо байгаа зүйлээсээ их зүйлийг сурна.
Магадгүй таны хамт ажиллагсад, ажил олгогч менежер, бусад орчин тойрны хүмүүс таны дассан орчноос ялгаатай ааш араншин, харилцаа, хэв маягтай байж болохыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь эхлээд эвгүй, сонин, хөгжилтэй санагдаж болно. Зарим Америкийн зан заншил нь бусад орны хүмүүсд маш содон харагддаг, гэхдээ та тэр зүйлсийг ойлгож чадвал АНУ танд амьдрахад илүү энгийн байх болно.